Sunday, November 28, 2010

Паскаль (Pascal) хэл

Францын математикч Паскалийн нэрээр нэрлэгдсэн энэ хэлийг Цюрихын технологийн дээд сургуулийн (Щвейцар) эрдэмтэн Никлаус Вирт (Nicklaus Wirth) 1970-аад онд оюутнуудыг програмчлалд сургах зориулалтаар бүтээсэн. Эхлээд Вирт, ФОРТРАН болон тухайн үед өргөн тархсан байсан Алгол (Algol) хэлийг оюутнуудад заадаг байжээ. Энэ хоёр хэл хоёулаа оюутнуудыг програмчлалд сургахад тохиромжгүй мэт түүнд санагддаг байсан тул тэрээр шинэ хэл зохиож, 17-р зууны Францын алдарт эрдэмтэн Блез Паскалийн нэрээр нэрлэсэн байна. (Учир нь 1640 онд Паскаль хамгийн анхны тооцоолох машин-арифмометрыг зохион бүтээсэн гэж үздэг.) Програмчлалын Паскаль хэл маш амжилттай зохиогдсон учраас сургалтын хүрээнээс халин гарч, түгээмэл хэрэглэгдэгч алгоритмын хэл болсон. Одоо ч гэсэн сургалтанд өргөн хэрэглэгддэг.
Паскал хэл ашиглан програм зохиохдоо програмын ерөнхий бүтэц дараах хэлбэртэй байна.

1. Програмын эхлэлийн хэсэг.
2. Холбох хэсэг (Заавал байх албагүй).
3. Тэмдгүүдийг зарлах хэсэг (Заавал байх албагүй).
4. Тогтмолуудыг зарлах хэсэг.
5. Өгөгдлийн төрлийг зарлах хэсэг.
6. Хувьсагчдыг зарлах хэсэг.
7. Функц, процедурыг зарлах хэсэг.
8. Үндсэн програм
9. Програмын тайлбар



No comments:

Post a Comment