Tuesday, November 23, 2010

Алгоритмчлал ба Програмчлал

Компьютерийн шинжлэх ухаан нь нялх хирнээ гэрлийн хурдтай дүйцэхүйц хурдаар хөгжихийн ачаар хэдхэн жилд дэлхийг гартаа оруулж чадсан бөлгөө. Яасан ч хурдан хөгждөг юм бэ дээ? 10хан жилийн өмнө надад лав компьютерийн талаар төсөөлөл ч байгаагүй. Одоо бие засахаас төр засах хүртэлх бүхий л ажил, алхам компьютерийн мэдэлд бүрэн шилжжээ. Ийм нөхцөл байдалд түүнийг програмчилж, хүссэн үйлдлээ гүйцэтгүүлэх нь хүн болгоны хүсэл эрмэлзлэл төдийгүй хэрэгцээ шаардлага байхаас ч аргагүй юм. Порограмчлах буюу програм хангамж үйлдвэрлэнэ гэдэг нь та бидний Word, Notepad дээр юм тэмдэглэдэг шиг тийм ч амархан зүйл биш. Энэ нь хүнээс багагүй хичээл зүтгэл, оюун ухаан, чадвар шаардана.
Програм хангамжийг яаж үйлдвэрлэдэг вэ?
Програм хангамжийг програмчлалын хэл (Programming Language) ашиглан зохионо. Програмчлалын хэл гэдэг нь алгоритмыг компьютерт зориулан бичихэд хэрэглэгддэг хэл юм. Өөрөөр хэлбэл компьютерт ойлгогдохоор заавар(instruction) бэлдэх арга гэсэн үг. Програмчлалын ямар нэгэн хэл сурч програм зохиохоос өмнө судалж мэдэх ёстой зүйл бол яах аргагүй алгоритмчлал. Алгоритм нь товчоор аливаа ажил болоод үйлдлийг үр бүтээмжтэйгээр гүйцэтгэх аргачлал юм. Явцуу утгаараа "Бодлогын хариуг гаргаж авахын тулд зохиож бичсэн, алхам алхмаар биелж дуусах тодорхой төгсгөлөг тооны үйлдлүүдийн дараалал" гэж тодорхойлж болно. Зохиосон алгоритмын дагуу үйл ажиллагааг биелүүлэгчийг алгоритмыг гүйцэтгэгч гэнэ. Аливаа алгоритмыг тодорхой гүйцэтгэгчид зориулж зохионо. Алгоритмыг гүйцэтгэгч нь хүн эсвэл компьютер, работ байж болно. Компьютерт алгоритмыг гүйцэтгүүлэхдээ зохиосон алгоритмаа ямар нэгэн програмчлалын хэлээр дүрслэнэ. Энэ үйл ажиллагааг програмчлал (programming) гэнэ.

Алгоритмчлал мэддэггүй хүн програмчлалын хэл сурч, сайн програм зохионо гэдэг бол бараг боломжгүй. Харин алгоритм бэлэн болсон тохиолдолд түүнийг ямар нэгэн програмчлалын хэл рүү хялбархан хөрвүүлж болно.

Энэ бүхнээс дүгнэж хэлэхэд хэрэв программист болмоор байгаа бол эхлээд алгоритм зохиож сур, дараа нь бусад хэл сур. Бас анхлан суралцагсдад гэж зөвлөхөд Д.Гармаа багшийн (МУИС - МКС-ийн багш) "Алгоритмчлал ба програмчлал", Улаанбаатар 2009 он, Ю.Намсрай багшийн (УБДС-ийн багш) "Алгоритм зохиох арга зүй", Улаанбаатар 2009 он номнуудыг нь ашиглаарай.


2 comments:

  1. Сайн байна уу? Энэ өдөрийн мэнд! Таны энэ блог үнэхээр ашиглаж чадах хүндээ хэрэгтэй мэдээлэлтэй юм байна. Би программ зохиож сурах хүсэлтэй. Бие дааж сурах боломж хир вэ? Би ямар нэг програмччлалын хэл мэдэхгүй л дээ. Ер нь жижиг программ зохиож сурахын тулд юунаас эхэлж юу юуг сурах вэ? Энэ талаар зөвөлгөө блогтоо тавиж өгнө үү?

    ReplyDelete
  2. 10 jiliin omno Garmaa Namsrai bagshaar zaalgaj bsn geheer uneheer l mongogui gehees aztai negen ym daa :)

    ReplyDelete