Tuesday, October 16, 2012

EngMon Android хувилбар (EngMon for android phones)

Hi guys!

2 жилийн өмнө та бүхэнд Symbian үйлдлийн системтэй гар утсанд зориулагдсан EngMon толь бичгээ хөгжүүлж хүргэж байсан билээ. Энэ удаад уг толь бичгийн Android хувилбарыг нь хүргэж байна. Мэдээж Symbian хувилбараасаа илүү боловсронгуй болсон. Мөн Г.Алтангэрэлийн толь бичиг + Mart толь бичгийн үгийн сантай болгосон. Хайлтаар эхлээд Алтангэрэл, дараа нь Мартын илэрц цувраад л гараад ирнэ гэсэн үг. Мартаас юу ч хулгайлаагүй л дээ, хулгайлъя гэсэн ч угаасаа инкриптлэсэн байдаг юм. Уул нь Монол - Англи олчихмоор л байсан. Бүр мартыг зохиогдохоос нь өмнө надад яаж яваад ирснийг бүү мэд нэг сан байдаг байсан юм. Харьцуулж үзсэн чинь Марттай яг адилхан байна лээ. Юу нуршаад явчив аа :). Доорхи линк дээр дарж татаж аваарай (Үргэлжлэл дээр дарвал гараад ирдийн линк нь). Түр шээрлэсэн байгаа шүү. Удахгүй 25$, олон улсын карттай болохоор Playstore(Android market) дээр тавина аа :).

ТАТАХ EngMon 1.0 

Шинэ хувилбар EngMon 1.5

Толь бичгийн талаар товчхон тайлбарлъя.
Давхардсан тоогоор 50000 орчим үгийн сантай бөгөөд олон жишээнүүд, дүрмийн бус үйл үгнүүд, тоонуудын нэршлийг багтааснаас гадна зарим нэгэн хүмүүст хэргтэй хэд хэдэн үйлдлүүдийг агуулсан байна.
Ашиглах заавар
1. Таны цээжлэх болон ямар нэгэн зорилгоор бүрдүүлсэн үгсийн жагсаалтын цонхыг дуудна
2. Дүрмийн бус үйл үгсийн жагсаалт
3. Хамгийн сүүлд хайсан 50 үгийн жагсаалт
4. Хайх талбар. Том жижиг үсэг ялгахгүй. Уг талбарт бичиж эхлэнгүүт үгсийн жагсаалт гарч ирэх бөгөөд уг жагсаалтаас хэрэгтэй үгээ сонгосноор орчуулга нь 6, 7 талбаруудад харагдана.
5. Тухайн хайж олсон үгээ жагсаалтандаа нэмэх.
6. Эхний үгийн сан буюу Г.Алтангэрэлийн толь бичгээс илэрсэн орчуулгын утгууд.
7. 2-р сангаас илэрсэн утгууд.
8. Дэлгэцийн аль нэг хэсэг дээр дараад хуруугаа зүүн тийш чирэхэд Тоонууд дэлгэцийг дуудна. Эсвэл үндсэн цэсийн Тоонууд цэсэн дээр дарж уг цонхыг дуудах боломжтой.
9. Дэлгэцийн аль нэг хэсэг дээр дараад хуруугаа баруун тийш чирэхэд Дүрмийн бус үйл үг дэлгэцийг дуудна.
10. Утсаа сэгсрэхэд Миний жагсаалт дэлгэцийг дуудна.

Илүү дэлгэрэнгүйг толь бичгийн Ашиглах заавар цэсэн дээр дарж үзээрэй. 

Зарим нэгэн скрийншот. (Зурган дээр дарвал томордын шүү)

18 comments:

  1. пөөх гоёийн тэ, сэгсрэхээр гарч ирдэг жагсаалт ёстой найс.

    ReplyDelete
    Replies
    1. http://www.4shared.com/android/rRyZNHB1/EngMon.html

      4shared-н бүртгэлээрээ нэвтэрч ороод татаж аваарай

      Delete
  2. харин тийн юу нуршаад явчив аа, инкрипт, сан ман чихшиг :)бас нууцаа ярих гээд хулгайгаа ярив гэдэг билүү

    ReplyDelete
  3. tataj bolohgui,n tuslaarai

    ReplyDelete
    Replies
    1. http://www.4shared.com/android/rRyZNHB1/EngMon.html

      4shared-н бүртгэлээрээ нэвтэрч ороод татаж аваарай

      Delete
  4. tataad utsan deeree huulchaad utsan deeree haana bgaag n oldoggui ee tuslaach

    ReplyDelete
    Replies
    1. Татаж авснаа Copy хийгээд дараа нь утасны аль нэг фолдерт нь Paste хийх замаар хуулсан байлгүй :) Тэр Paste хийсэн замаа л олох хэрэгтэй дээ. MyFiles дотор байж байгаа байх

      Delete
    2. Файлын нэр EngMon.apk

      Delete
  5. android utasnii haana n huulah ve utsan deereesee haana bgaag yaj harahuu

    ReplyDelete
    Replies
    1. Хаана нь ч хуулсан болно. Дараа нь тэр хуулсан газраасаа файлаа нээвэл өөрөө шууд Install-дна. Тэгээд л суусан програмуудынхаа жагсаалтаас ажиллууаад л болоо. EngMon.apk гэсэн файл шүү

      Delete
  6. android utsan deer suulgah zaavriig delgerengui oruul.d uguuch hu

    ReplyDelete
    Replies
    1. Татаж аваад утсан дээрээ хуулна.
      Дараа нь тэр хуулсан газраасаа файлаа нээвэл өөрөө шууд Install-дна. Тэгээд л суусан програмуудынхаа жагсаалтаас ажиллууаад л болоо. EngMon.apk гэсэн файл шүү

      Delete
  7. их хэрэгтэй апп байна. маш их баярлаллаа

    ReplyDelete