Saturday, December 7, 2013

Арифметик прогресс үүсгэх дэд дараалал

Өгөгдсөн N элементтэй дарааллын арифметик прогресс үүсгэх хамгийн урт дэд дарааллыг ол.

#include <iostream>
#include <math.h>
using namespace std;


int main()
{
    double a[100], d;
    int n, i, begI, maxCount, curCount;
    cout<<"n = ";
    cin>>n;
    for(int i=0; i<n; i++)
    {
   cout<<"  -> a["<<i<<"] = ";
   cin>>a[i];
 }
 maxCount = 1;
 begI = 0;

Wednesday, December 4, 2013

Хэсэглэл байгуулах

Ялгаатай тэмдэгтүүдээс бүрдсэн мөр(string)-ийн бүх дэд олонлог(хэсэглэл)-ийг байгуул. Гэнэт бодлого бодох хүсэл төрөв :)

Зарчим. Нийт дэд олонлогийн тоо 2^n-1 учраас 1-2^n-1 хүртэлх тоог хоёртын тооллын систем рүү n урттайгаар (хоёртын тооллын систем дэх бичлэгийн урт нь n болтол эхэнд '0' залгах) хөрвүүлээд, уг дарааллын элементүүдийн 1-тэй тэнцүү байх элементийн индексэнд харгалзах өгөгдсөн мөрийн тэмдэгтийг хэвлэх

#include <iostream>
#include <string>
#include <sstream>
#include <math.h>
using namespace std;

string NumberToString(int pNum)
{
 ostringstream converter; 
 converter << pNum; 
 return converter.str();
}

Friday, January 25, 2013

EngMon ухаалаг гар утасны толь бичгийн шинэ хувилбар

EngMon 1.5 -ийг хүргэж байна.

Өмнөх EngMon 1.0 хувилбарыг бодвол хурд, царай зүсийн хувьд ахиц гарсан гэж бодож байна. Хурдны хувьд бол гарсан л даа, царай зүс нь миний хувьд лав дээшилсэн. Та үзэж байж л дүгнэнэ биз ээ. Доорхи линкүүдээс татаж аваарай.

Татах (Gogo.mn)

Татах (4Shared.com)


Хэрэв таны утас Samsung Galaxy S3 бол Settings -> Language and input -> Text-to-speech output -> Google Text-to-speech Engine сонголтыг сонгоорой. Samsung TTS гэдэг нь жаахан мяа. Бусад утснууд дээр бас тийм сонголт байж магадгүй.

Гар утасны толь бичиг
Толь бичиг татах
Гар утсандаа татах
EngMon татах
ss EngMon 1.5

Tuesday, October 16, 2012

EngMon Android хувилбар (EngMon for android phones)

Hi guys!

2 жилийн өмнө та бүхэнд Symbian үйлдлийн системтэй гар утсанд зориулагдсан EngMon толь бичгээ хөгжүүлж хүргэж байсан билээ. Энэ удаад уг толь бичгийн Android хувилбарыг нь хүргэж байна. Мэдээж Symbian хувилбараасаа илүү боловсронгуй болсон. Мөн Г.Алтангэрэлийн толь бичиг + Mart толь бичгийн үгийн сантай болгосон. Хайлтаар эхлээд Алтангэрэл, дараа нь Мартын илэрц цувраад л гараад ирнэ гэсэн үг. Мартаас юу ч хулгайлаагүй л дээ, хулгайлъя гэсэн ч угаасаа инкриптлэсэн байдаг юм. Уул нь Монол - Англи олчихмоор л байсан. Бүр мартыг зохиогдохоос нь өмнө надад яаж яваад ирснийг бүү мэд нэг сан байдаг байсан юм. Харьцуулж үзсэн чинь Марттай яг адилхан байна лээ. Юу нуршаад явчив аа :). Доорхи линк дээр дарж татаж аваарай (Үргэлжлэл дээр дарвал гараад ирдийн линк нь). Түр шээрлэсэн байгаа шүү. Удахгүй 25$, олон улсын карттай болохоор Playstore(Android market) дээр тавина аа :).

Tuesday, March 20, 2012

Shell sort (Шеллийн эрэмбэлэх арга)

(Нэг уншигчийн маань хүсэлтээр үүнийг постлолоо)
 Энэ арга нь оруулан эрэмбэлэх аргын сайжруулсан хэлбэр бөгөөд элементийн эцсийн байрлалд орох шилжилтийг хурдасгасан арга юм. Анх Donald Shell боловсруулсан. Олон юм нуршаад ч яахав, ганц бичлэг share-лээд өгье.

Sunday, March 18, 2012

Typer 1.1

Typer 1.1 шинэ хувилбарыг та бүхэнд хүргэж байна. (Өмнө Typer 1.0 буюу анхны хувилбарыг хүргэж байсан.)
Шинэ хувилбарт дараах нэмэлт, өөрчлөлт шинэчлэлтүүд хийгдлээ. 
- Хэрэглэгч өөрөө Text файл сонгож бичих (Бичсэн файлууд жагсаалтанд хадгалагдах ба дараа уг жагсаалтнаас сонгож бичих боломжтой)
- Гарын авалга - Quick Access Toolbar-ийн Асуултын тэмдэгтэй товч эсвэл F1
- Бүх үзэгдэл(үйлдэл)-үүдийг ажиллахад хялбар, хурдан болгох үүднээс товчны хослол болон дан ганц товчны даралтаар хийгддэг болгосон бөгөөд уг хослолуудыг харах лавлагаа. Quick Access Toolbar-ийн Дурангийн зурагтай товч эсвэл Alt + F1
- Алдаа тооцож хадгалах, Бичсэн түүх формд харуулах.
- Бичих текстэнд санамсаргүй 1-ээс олон хоосон зай орсон тохиолдолд шахаж, зөв бүтэцтэй болгох г.м.

Татах

Өмнөх Typer 1.0 нь 2 долоо хоног ашиглах эрхтэй байсан бол Typer 1.1-ийг хязгааргүй үнэгүй ашиглах боломжтой.



 

Хурдан шивэх

Арван хуруугаараа хурдан шивэх

Хурдан шивэх татах

Хурдан шивэж сурах


Монголоор шивэх

Казахаар шивэх

Қазақша жазып үйрену

Қазақ әріппен жазу

Тез жазу

Тез жазып үйрену 


  Сэтгэгдэл үлдээх

Sunday, February 26, 2012

Хурдан шивэх

Сар шинийн мэнд хүргэе!
Энэ жил ч сайхан амарлаа шүү. Цагаан сарын амралтаар зүгээр суухаар гээд 10 хуруугаараа хурдан шивж сурахад тус болохуйц энэхүү хөгжилтэй жижигхэн програмыг хийлээ Татаж аваад, тоглож хөгжилдөнгөө шивэх чадвараа дээшлүүлээрэй.
Програмаа товчхон танилцуулъя.
Монгол, Англи, Казах гэсэн 3 хэлтэй. Хэл тус бүр нь бичих текстийн хувьд өгүүлбэр, үгнүүдийг дараалал, үсгүүд, програмчлалын хэлнүүдийн мөр гэсэн сонголтуудтай.
Танд таалагдана. :) FB, twitter-дээ share хийгээрэй.

Татаж авах
 Шинэ хувилбар

Хэрэв таны компьютерт .Net Framework суугаагүй бол програмаа суулгахаас өмнө татаж авч суулгаарай.
DotNet Framework 3.5 татах

Санал хүсэлтээ ирүүлбэл их баярлах болно.



Хурдан шивэх


Арвах хуруугаараа хурдан шивэх


Хурдан шивэх татах


Хурдан шивэж сурах




Сэтгэгдэл үлдээх

Wednesday, October 12, 2011

Интерпретатор ба Компилятор

Програмчлалын ямар нэгэн хэл ашиглан алгоритмыг дүрсэлсний дараа транслятор буюу хөрвүүлэгч нь машины хэлэнд хөрвүүлж байж тухайн алгоритм биелдэг тухай, мөн хөрвүүлэлтийн үр дүнд биелэх файл үүсдэг талаар өмнөх бичлэгтээ дурьдсан билээ. Хөрвүүлэлтийн үр дүнд үүссэн биелэх файл(execution file)-ыг ачаалснаар програм биелж эхлэнэ. Хөрвүүлэлтийн 2 хэлбэр байдаг. Үүнд:
1. Компиляци (Compilation)
2. Интерпретаци (Interpretation)
Компиляци бол текстийг бүхлээр нь нэг удаа хөрвүүлэх хэлбэр юм. Бүрэн хөрвүүлэгдсэнийхээ дараа програм биелж эхлэнэ. Харин интерпретаци бол текстийг бүхлээр нь нэг удаа биш мөр мөрөөр нь хөрвүүлнэ. Хөрвүүлэгдсэн мөр тэр дороо биелнэ. Ө.х, хөрвүүлэлт, биелэлт хоёр зэрэгцэн явагдана. Компиляцийг компилятор (compiler), интерпретацийг интерпретатор (interpreter)

Friday, October 7, 2011

Транслятор буюу хөрвүүлэгч

Програмчлалын ямар нэгэн хэл дээр бичсэн текст машины хэл рүү хөрвүүлэгдээгүй цагт компьютерт ойлгомжгүй хэвээрээ байх бөгөөд мэдээлэл машины код(хэл)-нд хөрвөсний дараа л биелнэ. Эхний үеийн тооцоолох электрон машин дээр ажиллагсад машинаар мэдээллийг боловсруулах удирдамжаа машины кодоор буюу машины хэлээр дүрсэлж машинд оруулдаг байв. Машины кодыг тайлж уншихад төвөгтэй, хүнд бөгөөд нарийн мэдлэгтэй байх шаардлагатай. Сүүлд нь хүн машинтай харьцахад хялбар дөхөм болгох зорилгоор мэдээллийг машины кодонд хөрвүүлэгч програм зохиосон.Үүнийг Транслятор (translator – хөрвүүлэгч) гэдэг. Хүний бичсэн програмыг транслятор нь машины кодонд хувиргаж боловсруулдаг. Хөрвүүлэлтийн үр дүнд биелэх файл (execution file) үүснэ. Энэ нь програмчлалын эцсийн бүтээгдэхүүн бөгөөд 100% машины хэлээр дүрслэгдсэн, процессорын жинхэнэ биелүүлэх ёстой заавруудыг агуулсан хэлбэр юм. Трансляторыг програмчлалын систем (programming system) гэх ба түүгээр програм бичих дүрмийг програмчлалын хэл (programming language) гэж нэрлэдэг. Програмчлалын хэл нь компьютерт зориулж програм бичих үйл ажиллагааг хөнгөвчлөх зорилгоор 1950-иад оноос бий болсон. Анхны програмчлалын хэл нь Ассеблер хэл (Assembly language) юм.

Wednesday, October 5, 2011

SQL INSERT, UPDATE, DELETE үйлдлүүд

SQL INSERT INTO үйлдэл

INSERT INTO үйлдэл нь хүснэгтэнд шинэ мөр нэмдэг.

Формат
Дараах 2 хэлбэртэй байна. Үүнд:
1. INSERT INTO хүснэгтийн_нэр VALUES(утга1, утга2, утга3, ...)
2. INSERT INTO хүснэгтийн_нэр(багана1, багана2, багана3, ...)
VALUES(утга1, утга2, утга3, ...)

Эхний тохиолдолд хүснэгтийн бүх багананд утгуудыг хүснэгтийн багануудын дарааллаар харгалзан олгоно. Хоёрдох тохиолдолд зөвхөн зааж өгсөн "багана1", "багана2", ... багнауудад харгалзах "утга1", "утга2", ... утгуудыг олгоно.

Дараах Person хүснэгтэнд шинэ мөр нэмье.