Sunday, November 7, 2010

Ухаарал

Зиак цаг ч нилээн оройтчихжоо (Энд нийтлэгдсэн огноог харуулж байгаа цаг серверийн цаг шүү). Шар шувуу болооод ч удаж байх шив. Бүр 5-6-р ангиас л өдөржингөө теннис, ПиСи тоглоод шөнжингөө хичээлээ хийдэг байлаа. Тэр шөнийн амьдрал оюутны 4 жилийг үдэж, одоо ч яг хэвээрээ үргэлжилсээр. Нам гүм, харанхуй орчинд анхаарал сайн төвлөрдөг болоод ч тэр үү, ер нь шөнө юм хийх миний хувьд өдрийг бодвол илүү үр бүтээлтэй байдаг. Тэгээд ч харанхуй болох тусам юм хийх сонирхол хөдлөнө. Өдөр жаахан нойр хүрч, манарахыг эс тооцвол шөнө хичээл, ажил ч юм уу өөр сонирхолтой юмаа хийж суух ч сайхан шүү. Гэвч бүх юм санасанаар болдоггүй, бага унтсанаас болж хорт хавдар үүснэ, дархлаа муудана, хөгширөлт хурдан явагдана ч гэнэ үү олон хор уршигтай юм гэнэ. Тэр ч үнэн бололтой сүүлийн үед миний антивирус суларч, ханиад их хүрдэг болсон. Бас нүд өвдөнө, юманд хурдан уурлана, ер нь л миний системийн файлууд устаж гэмтээд, ажиллагаа нь хэвийн биш болоод байх шиг. Шөнийн амьдралтай болох нь мэргэжилтэй ч холбоотой болов уу даа. Хараад байх нь ээ манай мэргэжлийнхэн ихэнх нь л шөнийн хэдэн цаг хүртэл ПиСи-гээ ухаж, матийнхан тоотой ноцолдоно, харин зарим бусад мэргэжлийнхэн тайван унтаж амарна. Манай нэгэн багш "Залуу хүнийг мэдлэг чимдэг ч, эрүүл мэндээ бодохгүй бол болохгүй шүү" гэж хэлдэг нь гэнэт санаанд орлоо. Нойр их хүрээд байгаа болохоор ч юм уу, эрүүл мэндээ бодмоор санагдчлаа. Маргаашнаас эхэлж өдөр ажлаа амжуулж, шөнө эрт унтахыг өөртөө даалгалаа. Харин мессенжер нтр-д орохгүй байсан ч ер нь яадаг юм... Надтай ижил төстэй хүмүүст хандаж хэлэхэд "жаахан ч гэсэн их унтаж байгаарай" гэж зөвлөе!

4 comments:

  1. Хөөе та чинь бүүр унтхаа болиочихсон юм бна шд. Хүн хэлээд бхад. Юм ойлгодоггүй хүүхэд шүү.

    ReplyDelete
  2. "Өглөөний хүн" гэсэн ном бга тэрийг уншаарай ах :D Таньд тус болж мгд

    ReplyDelete
  3. ер нь зөв шүү хүний өөрийн асуудал гээд л бас бичсэн юм нь сонирхолтой байна. анд минь

    ReplyDelete