Wednesday, October 12, 2011

Интерпретатор ба Компилятор

Програмчлалын ямар нэгэн хэл ашиглан алгоритмыг дүрсэлсний дараа транслятор буюу хөрвүүлэгч нь машины хэлэнд хөрвүүлж байж тухайн алгоритм биелдэг тухай, мөн хөрвүүлэлтийн үр дүнд биелэх файл үүсдэг талаар өмнөх бичлэгтээ дурьдсан билээ. Хөрвүүлэлтийн үр дүнд үүссэн биелэх файл(execution file)-ыг ачаалснаар програм биелж эхлэнэ. Хөрвүүлэлтийн 2 хэлбэр байдаг. Үүнд:
1. Компиляци (Compilation)
2. Интерпретаци (Interpretation)
Компиляци бол текстийг бүхлээр нь нэг удаа хөрвүүлэх хэлбэр юм. Бүрэн хөрвүүлэгдсэнийхээ дараа програм биелж эхлэнэ. Харин интерпретаци бол текстийг бүхлээр нь нэг удаа биш мөр мөрөөр нь хөрвүүлнэ. Хөрвүүлэгдсэн мөр тэр дороо биелнэ. Ө.х, хөрвүүлэлт, биелэлт хоёр зэрэгцэн явагдана. Компиляцийг компилятор (compiler), интерпретацийг интерпретатор (interpreter)

Friday, October 7, 2011

Транслятор буюу хөрвүүлэгч

Програмчлалын ямар нэгэн хэл дээр бичсэн текст машины хэл рүү хөрвүүлэгдээгүй цагт компьютерт ойлгомжгүй хэвээрээ байх бөгөөд мэдээлэл машины код(хэл)-нд хөрвөсний дараа л биелнэ. Эхний үеийн тооцоолох электрон машин дээр ажиллагсад машинаар мэдээллийг боловсруулах удирдамжаа машины кодоор буюу машины хэлээр дүрсэлж машинд оруулдаг байв. Машины кодыг тайлж уншихад төвөгтэй, хүнд бөгөөд нарийн мэдлэгтэй байх шаардлагатай. Сүүлд нь хүн машинтай харьцахад хялбар дөхөм болгох зорилгоор мэдээллийг машины кодонд хөрвүүлэгч програм зохиосон.Үүнийг Транслятор (translator – хөрвүүлэгч) гэдэг. Хүний бичсэн програмыг транслятор нь машины кодонд хувиргаж боловсруулдаг. Хөрвүүлэлтийн үр дүнд биелэх файл (execution file) үүснэ. Энэ нь програмчлалын эцсийн бүтээгдэхүүн бөгөөд 100% машины хэлээр дүрслэгдсэн, процессорын жинхэнэ биелүүлэх ёстой заавруудыг агуулсан хэлбэр юм. Трансляторыг програмчлалын систем (programming system) гэх ба түүгээр програм бичих дүрмийг програмчлалын хэл (programming language) гэж нэрлэдэг. Програмчлалын хэл нь компьютерт зориулж програм бичих үйл ажиллагааг хөнгөвчлөх зорилгоор 1950-иад оноос бий болсон. Анхны програмчлалын хэл нь Ассеблер хэл (Assembly language) юм.

Wednesday, October 5, 2011

SQL INSERT, UPDATE, DELETE үйлдлүүд

SQL INSERT INTO үйлдэл

INSERT INTO үйлдэл нь хүснэгтэнд шинэ мөр нэмдэг.

Формат
Дараах 2 хэлбэртэй байна. Үүнд:
1. INSERT INTO хүснэгтийн_нэр VALUES(утга1, утга2, утга3, ...)
2. INSERT INTO хүснэгтийн_нэр(багана1, багана2, багана3, ...)
VALUES(утга1, утга2, утга3, ...)

Эхний тохиолдолд хүснэгтийн бүх багананд утгуудыг хүснэгтийн багануудын дарааллаар харгалзан олгоно. Хоёрдох тохиолдолд зөвхөн зааж өгсөн "багана1", "багана2", ... багнауудад харгалзах "утга1", "утга2", ... утгуудыг олгоно.

Дараах Person хүснэгтэнд шинэ мөр нэмье.