Monday, March 21, 2011

Наурыз

Та бүхэнд "Наурызын баяр"-ын халуун мэнд хүргэе!
МУИС-ийн сэтгүүлзүйн тэнхмийн эрхлэгч, шинжлэх ухааны доктор, профессор, соёлын гавъяат зүтгэлтэн М.Зулькафиль гуайтай сурвалжлагчийн хийсэн ярилцлагыг хуулж тавилаа. Наурызын талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл үргэлжлэл дээр дарж уншина уу!

...
-Маргааш ажлын өдөр. Та баяраа яаж тэмдэглэх вэ?
-Маргааш ажиллахгүй.
-Хөдөлмөрийн хууль зөрчихөөс айхгүй байна уу?
-Хөдөлмөрийн хуульд жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдөр Баян-өлгийн хөдөлмөрчдийг амарч, энэ баярынхаа өдрийн ажлыг өөр нэг өдөр нөхөн хийхийг заасан байдаг юм. Тэгэхээр би хууль ёсны амрах өдрөө баяраа тэмдэглэнэ.
-Наурызын баярыг Казахстанд хэр өргөн тэмдэглэдэг вэ?
-Казахстанд өргөн тэмдэглэнэ. Зарим ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлж байгаад Наурыз тэмдэглэх өдөр гаргаж аваад 2-3 өдөр тэмдэглэнэ. Тийм шийдвэрийг Засгийн газар нь гаргачихдаг юм билээ.
-Наурызын баяр бол казахын ард түмний баяр гэж ойлголоо?
-Ганцхан казахын ард түмний баяр гэж ойлговол явцуу болно. Лалын шашинтай дорно дахины ойрхи дорнодын олон орон өргөн тэмдэглэдэг юм.
-Тухайлбал Иран, Ирак тэмдэглэх үү?
-Тэмдэглэнэ. Наурыз гэдэг чинь иран үг юм шүү дээ. Лалын шашинтай олонхи улс тэмдэглэдэг юм.
-Наурызын баяр цагаан сар уу, эсвэл шашны баяр уу?
-Наурыз бол шашны баяр биш ээ. Харин Цагаан сартай төсөөтэй. өвлийг өнтэй давж, урин хавартай учирч золгосны баяр. Хаврын баяр, нарны баяр гэж нэрлэдэг. Нарны гэдэг нь шинийн нэгний буюу гуравдугаар сарын 22-ны өглөөгүүр бүх хүн анхны нар харж, нараа хүндэтгэж өөрсдөө сэтгэлийн таашаал авдаг юм. Наранд сүүгээ өргөнө.
-Наурызын баярыг тэмдэглэх нь ямар ач холбогдолтой юм бэ?
-Энэ баяр хоёр чухал ач холбогдолтой юм. Нэгдүгээрт, хүүхэд залуусын хүмүүжилд чухал нөлөөтэй. Залуучууд энэ өдөр өндөр настандаа золгож тэднийхээ сургаалийг сонсоно. Шинэ онд хэрхэн ажиллаж, амьдрахаа ахмадуудаараа заалгана. Ингэснээрээ ахмадуудаа хүндэтгэн хайрлаж, тэднийхээ үг, сургаалийг ёсчлон хэрэгжүүлэх өндөр хариуцлага залууст олгогддог.
Хоёрдугаарт, байгаль, экологийн ач холбогдолтой баяр. Шинийн нэгнийг угтаж хүн бүр орчноо төдийгүй ахуйн ариун цэврээ дээд зэргээр сахина. Хир буртагтай, хог новштой юу ч хаана ч байж болохгүй. Эрчүүд шинийн нэгний өглөө хүрз, зээтүүгээ бариад аль нэг булаг шандад хүрч очин эхийг нь тордож ус гаргаад тэр цэвэр усаа ууна. Бас хүн бүр нэгээс доошгүй мод суулгах учиртай. Ер нь нэг ийм зарчим казахуудад байдаг юм. Хэрвээ чи нэг мод тайрвал 10 мод тарь гэж. Мод тарих боломжгүй бол гудамж талбай цэвэрлэнэ. Казахын ард түмэн байгаль орчноо хайрлах унаган ухаантай хүмүүс. Миний багад эцэг, эх маань “Чи байгаль дэлхийгээс сонгино авч болно. Харин ганц ч цэцэг навч тасалж болохгүй гэдэг. Байгаль орчин гэдэг хүмүүн биднийг тэжээдэг эх булаг гэдэг ойлголтыг бидэнд хар багаас олгосон. Тэр л хүмүүжлээрээ казахууд байгальдаа элэгтэй байдаг юм.
-Наурыз цагаан сар гэсэн үг юмаа даа?
-Цагаан сартай төсөөтэй. Ах, дүү хамаатан садандаа золгоно. Хэн нэг хүнтэй түнжин хагарсан бол эвлэрнэ. өр ширээ дарна. Хир буртаггүй эсвэл шинэ хувцас өмсөнө гээд цагаан сартай адил төсөөтэй юм их бий.
-Тэгвэл цагаан сараас ялгаатай нь юу байна вэ?
-Монголчууд цагаан сараар бууз, банш иддэг бол казахууд шөл уудаг. Баярын ширээнд мах, цагаан идээ, чихэр жимс гээд долоогоос доошгүй нэр төрлийн хоол байх учиртай. Түүний нэг нь шөл. Сонгино, давс зэрэг долоон төрлийн амтлагчтай, махны шөл ууна. Энэ шөлийг хүн бүр ууна. Баяраар хэчнээн олон айлд шөл уувал төчнөөн сайн байна гэж үздэг юм. Ер нь 40-өөс доошгүй айлд орж шөл уухыг эрхэмлэдэг. Тэгэхдээ 40 аяга шөл ууна гэж юу байхав дээ. Амсаад л явна. -Яахаараа ингэж шөл уудаг байна аа?
-Ийм нэг домог бий. Казахын олон овог омгууд эвдрэлцжээ. Тэгээд омгийн ахлагчийнд цугларч нэг том ширмэн тогоо мах чанаад омгийнхноо цуглуулж махаа өгч, шөлийг нь уулгажээ. Дараа нь “За та нар өнөөдөр нэг тогооноос хооллолоо. Нэг санаатай анд нөхөд болцгоолоо. Одоо та нар эвлэрч нөхөд бол” гэснээр асуудал шийдэгджээ. Гал дээр хийсэн шөлөнд дуртай. Яагаад гэвэл галыг сайн сайхны бэлгэдэл гэж үздэг, бас гал дээр хийсэн шөл амттай. Гал асааж түүнийгээ тойрч үсэрч, харайна. Галаар ариусдаг гэсэн бэлгэдэлтэй.
-Уучлаарай, цагаан сараас Наурызын баяр ямар ялгаатай вэ гэсэн миний асуултад та дутуу хариулах шиг санагдлаа?
-Юуны өмнө золголт нь өөр. Хоёр эрэгтэй хүн өөд өөдөөсөө харж зогсоод гараа атгалцаж баруун, зүүн хоёр талаараа цээжээрээ нийлдэг. Цээжээ нийлүүлдэг нь цээж бол биеийн гол хэсэг, гар бол хөдөлмөрлөх эрхтэн гэж хүндэтгэснийх. Хоёр эмэгтэй тэврэлдэж золгоно. Эрэгтэй, эмэгтэй хоёр бол хоёр гараа атгалцаж золгоно. Архи огт уухгүй. Ширээн дээрээ ч архи тавихгүй. Мөнгө барьж золгохгүй. Бэлэг сэлт өгөхгүй. Харин хүүхдэд цагаан идээ, чихэр өгнө. Одоо бол юу ч өгдөг болсон. Гэр бүл болоогүй хосууд баяраар хайраа илчилсэн алчуур, сам зэргийг өгөлцөж авалцдаг. Сэтгэл зүрхний тийм нандин бэлэг. Одоо юм элбэг болжээ. Yнэтэй зүйл өгөхийг байг гэх¬гүй дээ. Ши¬нийн нэгний өдөр цүү хаяна, морь урал¬дуул¬на, эмэгтэй нь эрэг¬тэйгээ хөөж тог¬лоно. Yн¬дэсний тог¬лоомоороо наадна.
-Одоо баяртай хол¬боо¬гүй ч олон ун¬шигч¬дад анхаа¬ра㬬дах нэг асуулт асууя. Баян-өл¬гийнхөн харь¬цангуй бага өв¬чилж, өндөр на¬сал¬даг юм биш үү?
-Тийм ээ. Уулын¬хан урт на¬салдаг байж болно. Судал¬гаа¬наас үзвэл Баян-өлгийд зүрх су¬дас, элэг цөсний өвчин харьцангуй бага гардаг гэнэ лээ. Гэтэл бусад монголчуудад дээрх өвчлөл хамгийн их байдаг. өндөр насалж, бага өвчилдөг нь ид, шидтэй нууц юм биш ээ. Хамгийн энгийн, жирийн юманд байдаг гэж би боддог. Тухайлбал махыг маш сайн чанана. Хоёр цагаас доошгүй чанана шүү. Сайн чанасан мах иддэгийнх ч юм уу ходоодны өвчлөл бас бага байдаг юм. Бас нэг чухал юм бол адууны мах их хэрэглэдэг нь урт наслахад хэрэг болдог бололтой. Адууны мах хүний биеийн дархлааг сайжруулдаг. Адууны махаа борцлоно. Мах чанаад гурилаа хавтгай хавтгайгаар нь том тасалж шөлөнд чанаад мах гурилаа хольж идэхийг “Бесбармак” гэдэг юм. Таван хуруу гэсэн үг л дээ. Урт насалж, бага өвчлөхөд шууд нөлөөлөх нэг зүйл бий. Тэр бол ариун цэвэр. Казахууд ариун цэврийг дээд зэргээр са¬хина. Хооллохын өмнө хойно гараа заавал угаана. Гар арч¬даг хоёр алчуур байна. Нэгээр нь хооллочихоод тосоо ар¬чиж, нөгөөгөөр нь хооллосны дараа гараа угаачихаад усаа арчина. Усны, тосны гэсэн хоёр алчууртай. Нас ахи¬сан хөгшчүүл бол шингэц сайтай хоол тусдаа хийж иднэ.
-Адууны махаар шөлтэй хоол хийж иддэг үү?
-Адууны махаар шөлтэй хоол хийх нь ховор. Сүүлийн үед будаатай шөлтэй, адууны махтай хоол хийдэг болсон байна лээ.
-Би нэг зүйлийг гайхдаг юм. Цөөхөн болоод тэгдэг үү, эсвэл ерөөсөө хүмүүжил сайтайнх уу, казах хүүхэд хэрэг түвэгт орооцолдлоо гэж сонсогддоггүй?
-Ётой үнэн. Одоо траншейнд казах хүүхэд нэг ч байхгүй. Аймаг бүрт тэнэмэл хүүхэд байгаа. Харин Баян-өлгий аймагт бол байхгүй. Яагаад гэвэл казахууд хүүхдийн хүмүүжилд онцгой анхаарна. Хүүхэд яагаад тэнэдэг вэ гэвэл тэдэнд хайр дутсаных. Yр хүүхдээ хайраар дутаахгүй юм бол тэнэмэл хүүхэд гэж байхгүйн гэрч нь өлгийчүүд болж байна. Хүүхэд зэлрэхийн нэг шалтгаан нь гэр бүл салалт. Тогтворгүй гэр бүлд өсч байгаа хүүхдийн хүмүүжил төлөвшихгүй.
Тогтворгүй гэдэг чинь эр, эм хоёр хоорондоо таарамжгүй, хэрэлдэж байдаг л гэсэн үг. Гэр бүл салалт сарнилтаар улсын хэмжээнд Баян-өлгийнхөн хамгийн бага байдаг юм шүү дээ. Гэр бүл хэчнээн тогтвортой байвал тэр айлын ажил, амьдрал төчнөөн сайн байна. Yр хүүхэд нь хүмүүжилтэй байдаг. Казахууд гэр бүлдээ үнэнч байх хатуу зарчимтай.
-Бас нэг зүйл асууя. Бэлгийн замын өвчин өлгийд хамгийн бага гардаг гэж сонссон. Yнэн үү?
-Yнэн шүү. Гэр бүлдээ үнэнч, салж сарнихгүй нөхцөлд бэлгийн замын өвчин гарахгүй. Хэрвээ гэр бүлийн зөрчил гарвал өндөр настнуудын цуглаанаар хатуу жавтий хүртээнэ. Лалын шашинтнууд өдөрт таван удаа уншлага хийдэг. Уншлага хийх болгондоо гар, хөл, бэлэг эрхтнээ угаана. Ариун цэврийг ингэж сахиж байхад өвчин багасахаас яахав.
-Наурызын баярыг хэдийнээс эхэлж тэмдэглэсэн юм бэ?
-1921 оноос өмнө цагаан сар шиг л тэмдэглэж байсан юм билээ. 1930-аад оны сүүл рүү алдаг оног тэмдэглэсэн. Тэгээд 1940 оноос хойш тасралтгүй тэмлэглэв. 1990 оноос хойш өргөн тэмдэглэх болсон.

Thursday, March 3, 2011

Оруулан эрэмбэлэх арга (Insertion Sort)

Энэ аргыг багтаан эрэмбэлэх арга, заримдаа шургуулан эрэмбэлэх арга ч гэж нэрлэдэг. Оруулан эрэмбэлэх арга нь сонгон эрэмбэлэх аргатай нилээн төсөөтэй бөгөөд үндсэн үйлдэл нь эрэмбэлэгдсэн массивт эрэмбэлэлтийг алдагдуулахгүйгээр шинэ элемент оруулах явдал юм. Өөрөөр хэлбэл эрэмбэлэгдсэн хэсгийн шинэ элементээс их элементүүдийг 1 байрлал баруун тийш шилжүүлэх байдлаар орвол зохих байрлалыг чөлөөлж өгдөг.
Жишээ. N элементтэй бүхэл тоон массивыг өсөхөөр эрмбэлэе.

1. Си хэл
#include <stdio.h>
#include <stdlib.h>
int main() {
int n, a[100], i, j, temp, k;
printf(" n = ");
scanf("%d", &n);
for(i=0; i<n; i++) {
printf(" a[%d] = ", i);
scanf("%d", &a[i]);
}
for(i=0; i<n-1; i++)
for(j=i+1; j<n; j++)
if(a[i] > a[j]) {
temp = a[j];
for(k=j; k>i; k--)
a[k] = a[k-1];
a[i] = temp;
}
printf(" Khariu:");
for(i=0; i<n; i++)
printf(" %d", a[i]);
system("pause");
}

2. Паскаль хэл
Program InsertionSort;
var
n, i, j, temp, k: integer;
a: array[1..100] of integer;
begin
Write(' n = ');
Read(n);
for i:=1 to n do begin
Write(' a[',i,'] = ');
Read(a[i]);
end;
for i:=1 to n-1 do
for j:=i+1 to n do
if a[i] > a[j] then begin
temp := a[j];
for k:=j downto i+1 do a[k] := a[k-1];
a[i] := temp;
end;
Write(' Khariu:');
for i:=1 to n do
Write(' ', a[i]);
end.