Sunday, November 21, 2010

Хайрын хөгжил

40 орчим насны нутгийн нэг ахтай янз бүрийн юм ярьж суулаа. Ярианы сэдэв аяндаа хайр дурлал, гэр бүл рүү шилжин орж, ах маань өөрийн хайрын түүхээсээ хуваалцлаа.
"... Ах нь 20 орчим насандаа үеийн нэг охинтой танилцав. Тэр үед ямар утас байгаа биш захидал солилцож сар орчим хугацаа өнгөрлөө. Захидал маань 100% хайрын мөртүүд. Өөрсдөө зохиож бичсэн нэг ч юм алга, ном нтр-ээс хуулж, цээжилж авсан мөртүүд. Одоогийнх шиг олон жилийн турш үерхэж найзлах, хамтран амьдрах зэрэг нь зүүдэнд ч ордоггүй. 2-3 удаа уулзлуу яалаа. Сарын дараа эцэг эх маань бэр гуйж, хуримаа хийлээ. Хурим найр шөнөжингөө үргэлжилж үүр ч цайлаа. Нэгэнт гэр бүл болсон хойно хамт унтах нь ойлгомжтой. Нар жаргах дөхөх тусам энэ л миний сэтгэлийг хамгаас их зовоолоо. Аав ээжээсээ өөр хүний өвөрт орж үзээгүй хүн айлын охинтой яаж хамт унтах билээ дээ? Би хичнээн ичиж зовсон ч жам ёсоороо орой болж, бүгдээрээ оронд орцгоолоо. Аргагүйн эрхэнд нэг оронд орж л таарлаа. Эхнэр бид хоёр 3 шөнө юу ч ярилгүй бие биенээсээ ичиж, 2 тийшээ харж унтлаа. Дөрөвдөх өдрөөс бага сага юм ярьж, сарын дараа л эхнэр нөхөр шиг харилцаатай болж билээ.
Харин одоогийн хүүхдүүд 4-5-р ангидаа л анхны хайртайгаа учирч, үерхэж, найзалдаг болсон байна. Хүүхдүүдийн үерхэл ч яахав, оюутан залуучуудын маань хайр нь “Мессеж эсвэл Чаат-> Уулзана -> Кафе -> Пиво -> Буудал -> Үргэлжилнэ эсвэл Сална” гэсэн дараалалтай болжээ. Бас хамтран амьдрагч ч гэнэ үү тестийн гэр бүл маягийн харилцаа моодонд оржээ. Хөгжил хөгжил гэхэд хэтэрхий хөгжөөд байгаа юм уу даа...” гэж гомдолтой инээмсэглэн бидэн рүү харлаа.

12 comments:

  1. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  2. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  3. Хэхэ. Тэгээд энэ чину хөгжил юмуу даа?

    ReplyDelete
  4. найз минь энэ блог чинь үнэхээр гоё байна шүү

    ReplyDelete
  5. ер нь зөв шүү хүний өөрийн асуудал гээд л бас бичсэн юм нь сонирхолтой байна. анд минь

    ReplyDelete
  6. ер нь зөв шүү хүний өөрийн асуудал гээд л бас бичсэн юм нь сонирхолтой байна. анд минь

    ReplyDelete
  7. Neeree unen shuu. Odoo manius yag l tiim bolchihsondooo. Ter n ch amar. Nadad neg ergetsuulel bn? Yag hoorondoo yawaldaj bgaag n ooroo haraagui bj yawalddagiin bn lee gej yarih zov uu buruu yu? Hairosh-oo chi yu gej bodoj bn?

    ReplyDelete
  8. Магадгүй тухайн хүн хэт хартай болохоор хайртай хүнээ янз бүрээр бодож харддаг л байх. Эсвэл ямар нэгэн итгэл алдаж байсан бол. Ийм тохиолдолд буруутгах ч хэцүү, буруутгахгүй байх ч хэцүү. Ямартай ч 2 талд ч сайн биш. Харин хамаагүй хүмүүс тэгж ярьж байгаа бол тоогоод ч хэрэггүй. Ярьж л байна биз. Хичнээн гүтгэж, ховлолоо гээд юу л өөрчлөгдөх бол.

    ReplyDelete
  9. Юуны өмнө бүх юманд амжилт хүсье андаа. Гэхдээ хөгжиж байна хөгжиж байна гээд замбараагүй болоод байгаа юм биш үү. Залуучуудыг үгүйсгэж байгаа зүйл биш ингээд яваад байх юм бол үндэсний цөөхөн улс, үндэстэнний нүгэл руу явандаа. Жич: Манай казак оюутнууд гэрэлээгүй байхад хүүхэд гаргаад, архи дарс ихээр хэрэглээд л ёс заншилыг алдаж байна. Би энэ бүхнийг хараад маш ихээр гэмшдэг. Чиний хийсэн ярилцлагаар ах чинь хэлсэнчлэн нэг орондоо 3 өдөр нэг нэгнийхээ харьж унтахгүй нийгмийн эерэг талыг авах хэрэгтэй. Тухайн нийгмийн сөрөг тал ч цөөнгүй шүүдээ

    ReplyDelete
  10. yahav dee l iym bna...........

    ReplyDelete
  11. багшаа хүний хөгжлийн журмаар 60 м/cek хурдаар хөгжинө шүү та 120 гаргаад л давхиад байгаа шдэ

    ReplyDelete
  12. bagsh aa bish za yu

    ReplyDelete