Monday, September 26, 2011

Бие дааж програмчлал сурах

Нэг уншигчийн маань бие дааж програмчлал сурах боломжтой юу, боломжтой бол ямар арга байж болох талаар зөвлөгөө өгөөч гэсэн хүсэлтийн дагуу энэ бичлэгээ тавилаа.

Програмчлалын хэл сурч, программист болох нь ямар нэгэн хэрэглээний програм дээр ажиллаж сурахаас өөр ойлголт бөгөөд суралцагчаас ихээхэн хүчин чармайлт, мэдлэг чадвар шаардна. Гэхдээ боломжгүй, хүршгүй оргил бас биш. Харин Билл Гэйтс (Microsoft) ч юм уу Ларри Пэйж эсвэл Сергей Брин (Google) шиг болох гэвэл бас өөр асуулт л даа. Магадгүй төрөлхийн техникийн онцгой ухаантай, тийм хүн болох гэж заяагдсан хүмүүс л тийм амжилтанд хүрдэг байх. Энэ нь үнэмшилтэй сонсогдож байгаа ч үнэн хэрэгтээ хүн болгон л цагаан цаас шиг төрдгийг хэн хэнгүй л мэднэ. Генээс хамаарч болдог ч Bill Gates өмгөөлөгчийн гэр бүлээс, Steve Jobs (Apple) улс төрчийн гэр бүлээс гаралтайг та бүхэн мэдэх биз ээ. Эндээс харахад хэний хэн болж төрснөөс үл хамааран IT-ийн хувьсгал хийх боломж хэн хэнд ч байгаа мэт горьдлого төрж байгаа биз? Тийм ээ, энэ бол боломжтой. Би түүнд итгэдэг.
Програмчлал сурахад зайшлгүй шаардлагатай зүйл бол математик. Хэрэв таны математикийн мэдлэг муу аваас программист болох боломж хаалттай л гэсэн үг. Учир нь програм бичихэд асуудлыг зөв томъёолж, шийдвэрлэх нь хамгийн гол асуудал юм. Дараагийн мэдэх ёстой зүйл бол мэдээж англи хэл. Монгол хэл дээр бичигдсэн програмчлал, IT-ын ном, сурах бичиг, материал маш ховор учраас англи хэл дээрхи материал ашиглахаас өөр гарцгүй. Англи хэлийг хэр зэрэг сайн мэдэх нь таны мэдлэгт төдий чинээ тус нэмэр болдог нь тодорхой. Гэвч ядаж л Гүүглээс англиар асууж чаддаг түвшний англи хэлтэй байхад програмчлалын хэлнүүдйиг судалж сурахад асуудалгүй. Хамгийн гол нь IT-ийн салбар нь бусад салбарыг бодвол сонирхолтой бас хөгжилтэй.
Бие дааж судлахад илүү их зүйл толгойдоо бат хоногшиж үлддэг ч анхан шатны мэдлэгийг багшийн тусламжтайгаар олж авах нь цаг хугацааны хувьд хэмнэлттэйгээс гадна ихээхэн үр дүнтэй байдаг. Надад тохиолдож байсан л даа. (Хэдэн долоо хоног судалж учрыг нь олоогүй зүйлийг хоёрхон цаг заалгахад мэдэж авч байсан удаа.)
Програмчлал сурах алхмуудыг дараалуулан бичвэл:
- Математик - Англи хэл - Алгоритмчлал - Доод түвшний програмчлалын хэл(Pascal, C/C++ дээр бодлого бодох) - Дээд түвшний програмчлалын хэл/технологи(Java, C#, VB, PHP, Өгөгдлийн сан удирдах системүүд: MySQL, MS SQL, Oracle г.м)
Энэ миний хувийн бодол л доо. Гэхдээ олон хүн үүнтэй санал нийлнэ. Юу хэлснээс хэн хэлсэн нь чухал байдаг боловч програмчлал сурахыг хүсэгч танд энэхүү зөвлөгөө маань хэрэг болно гэж найдаж байна.
Дараах сайтуудыг ашиглаарай
www.java2s.com
www.codeproject.com
www.roseindia.net
www.oracle.com
www.lynda.com
www.coder.mn

13 comments:

  1. Танд энэ өдрийн мэнд. Үнэтэй сайхан зөвлөгөө өгч арвин баялаг эрдэмийн сангаасаа хуваалцан тусалж буйд тань их баярлалаа. Асуулт тавьчихаад үзэхээ мартчихаад бараг 2 сарын дараа google-ээс өөр юм хайж байгаад, танай блогт дахин орж ирэхдээ л саналаа ш дээ хэхэ. Хайлтанд сайн л ордог юм байна, таны блог. За дараа таны блогоор мартахгүй зочилж бас уншиж байх болно. Эрдэм ном, мэдлэг түгээх ариун үйлсэд тань амжилт хүсье!

    ReplyDelete
  2. дажгүй шүү миний бодож байсан зөв байна

    ReplyDelete
  3. Сайхан сайт байна Иргэн хүны хувьд програмчлал мэдэхгүй ээ Гаднаас харвал хэлэх хэдэн юм бна Програмчлалаас өөр бусад олон технологитой холбоотой бие даасан сурах бичих ховор бна л даа Hello World! Computer Programming for Kids and Other Beginners гэсэн авсаархан хүүхдийн сэтгэхүйд тааруулж анхлан суралцагчдад зориулсан програмчлалын PDF файл номыг орчуулаад хийвэл бие дааж програмчлал сурах эрмэлзэлтэй залууст хэрэгтэй эд байна лээ шүү

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа. Цаг зав гарвал бодож үзнээ.

      Delete
  4. IT surah n sonirholtoi l do ghde bi lav hugjiltei gj helkuu ee :D (nuguu algoritm bodlogoo za teriig teheer tegne tegne gd udur shunugui bodogdood jaahan manaraa bolood bh shig sanagdaad bdishde :P )sonirholtoigiin huvid bol yrih yumgu sonirholtoi :P:D

    ReplyDelete
  5. If some one wiѕhes to be updated with nеwest technolοgiеs then hе must
    be рay а quiсk vіѕіt
    this web page anԁ be uρ to date dаіly.
    Feel free to visit my site ; Make money

    ReplyDelete
  6. math-n medleg end neeh hamaa bhgui gol ni logic setgen bodoh chadvar, tosoolon bodoh chadvar iluu chuhal

    ReplyDelete
  7. sain bnu Update chenergy inner join gdg tailbarlaj ogooch

    ReplyDelete
    Replies
    1. Update - Ямар нэгэн мэдээлэл, өгөгдөл, юмс үзэгдлийг өөрчлөх, шинэчлэх :)
      Inner Join - 2 table-ийг 1 болон хэд хэдэн ерөнхий(тэнцүү утгатай) талбараар нэгтгэх
      Chenergy-г сонсож байгаагүй юм байна

      Delete