MySQL

Компьютер, програм хангамжийн чиглэлээр бие даалт, курсын ажил хийнэ. Үүнд: Алгоритм, С/С++, Pascal, Java, C#, MySQL, ASP.NET, Гар утасны програм
1. MySQL-ийн тухай
2. MySQL дээр хийгдэх үйлдлүүд
 - Өгөгдлийн сан үүсгэх, устгах
 - Хүснэгт буюу Table үүсгэх, устгах
 - Table-д өгөгдэл оруулах
 - Table-ийн өгөгдлийг харах
 - Table-ийг update хийх (өгөгдлүүдийг өөрчлөх)
 - Table-ээс өгөгдөл устгах

1. MySQL-ийн тухай

    MySQL нь холбоост өгөгдлийн сан (Relation Database) удирдах, GNU (General Public License) буюу нээлттэй эхийн систем юм. Өгөгдлийн сан гэдгийг логик уялдаа холбоо бүхий цогц өгөгдөл гэж ойлгож болно. Жишээлбэл, Сургуулийн өгөгдлийн сан нь сурагчид, багш нар, ажилчид, сургуулийн эд хөрөнгө, санхүү, анги танхим, сургалтын мэдээлэл зэрэг багц мэдээллийг агуулна г.м.
Харин өгөгдлийн сан удирдах систем нь өгөгдлүүд дээр боловсруулалт хийдэг (өгөгдлийн сан үүсгэх, засах, устгах г.м) програм хангамж юм. MySQL-ээс гадна Oracle, MS-SQL, Access, Excel г.м өгөгдлийн сан удирдах системүүд байдаг.

    MySQL-ийн үйлдэл гүйцэтгэх хурд нь маш сайн, найдвартай, хэрэглэхэд хялбар, мөн Linux, Windows, Mac OS, Solaris, HP-UX, IBM A зэрэг үйлдлийн системүүд дээр ажиллана.

2. MySQL дээр хийгдэх үйлдлүүд
   
    MySQL = My + SQL. SQL нь Structed Query Language(Бүтэцлэгдсэн Query-ийн Хэл) гэсэн үгийн товчлол юм. MySQL-ээр үйлдэл гүйцэтгүүлэхдээ бичиж буй коммандуудыг Query гэж нэрлэнэ. (Query: асуух, асуудал, асуулт, асуултын тэмдэг, лавлах, эргэлзэх, тээнэгэлзэх)

   Өгөгдлийн сан (Database) үүсгэх, устгах   

> CREATE DATABASE database_name;
   database_name: өгөгдлийн сангийн нэр. Ямар ч нэр байж болно. Query-ийн төгсгөлд (цэгтэй таслал - semicolon) тавина. ; тавихгүй бол ямар ч үйлдэл гүйцэтгэхгүй. ; тавьж [Enter] дарснаар тухайн Query-ийн үр дүнг харуулна. 
   MySQL нь том жижиг үсэх ялгахгүй. (CREate ба creaTE адилхан утгатай ойлгогдоно)
    Өгөгдлийн сан устгахдаа:
 > DROP DATABASE database_name;
   database_name: Устгах гэж байгаа өгөгдлийн сангийн нэр.
Жишээлбэл,
 > CREATE DATABASE mydatabase;
 > USE mydatabase; //mydatabase-ийг ашиглах буюу энэ бааз дээр боловсруулалт хийх
 > DROP mydatabase;

   Хүснэгт буюу Table үүсгэх, устгах

   Өгөгдлийн сан нь хүснэгт, функц, процедур болон trigger-үүд агуулна. Хүснэгт нь энгийн хүснэгтийн адил багана, мөрүүдээс тогтоно. Тодорхой тооны баганатай байх ба хэдэн ч мөртэй байж болно. Баганууд нь нэр(column name) болон төрөл(өгөгдлийн төрөл - data type)-тэй байна. Мөн түлхүүр (frimary key, foerign key) шинж чанартай байж болно. 
Хүснэгт үүсгэх:
 > CREATE TABLE table_name(col1 TYPE1, col2 TYPE2, ..., colN TYPEN);
table_name: хүснэгтийн нэр.
col1, col2, ..., colN: багануудын нэр.
TYPE1, TYP2, ..., TYPEN: харгалзах баганы өгөгдлийн төрөл. (INT - бүхэл, BIGINT - их бүхэл, CHAR - тэмдэгт, TEXT - текст, VARCHAR - тэмдэгтүүдийн дараалал буюу текст, FLOAT - бодит, BOOLEAN - буль, DATETIME - огноо г.м өгөдлийн төрлүүд байдаг)
    Жишээ. Номын бүртгэлийн хүснэгт үүсгэе. Энэ хүснэгт нь номын нэр, зохиогчийн нэр, хэвлэгдсэн огноо гэсэн мэдээллийг агуулдаг байг.
 > CREATE TABLE book(name VARCHAR(50), author VARCHAR(30), year DATETIME); 
Хүснэгт устгахдаа: 
 > DROP TABLE table_name; 
    table_name: Устгах гэж байгаа хүснэгтийн нэр. 
     
    Table-д өгөгдөл оруулах
    Table-д өгөгдөл оруулахдаа INSERT INTO коммандыг ашигладаг.  
 > INSERT INTO table_name(col1, col2, ..., colM) VALUES(val1, val2, ..., valM);  
Энэ Query ажиллахад хүснэгтэнд нэг мөр нэмэгдэх ба уг мөрний col1, col2, ..., colM баганад харгалзах утга нь val1, val2, ..., valM байна.  
Ж. Өмнөх book table-д өгөгдөл оруулъя. 
 > INSERT INTO book(name, author, year) VALUES('Java2', 'Nyambaa', '2000-01-01'); 
Бүх баганад нь утга оруулах тохиолдолд утга оруулах багануудын нэрийг 
бичих шаардлагагүй. Жишээлбэл,
 > INSERT INTO book VALUES('Java2', 'Nyambaa', '2000-01-01'); 


    Table-ийн өгөгдлийг харах
    Table-ийн өгөгдлийг SELECT (+FROM) коммандын тусламжтайгаар харна.
 > SELECT col1, col2, ..., colM FROM table_name;
Үүнд:
    col1, col2, .., colM: утгыгг нь харах гэж байгаа баганууд.
    table_name: table-ийн нэр.
Жишээлбэл, SELECT name, author FROM book;
Table-ийн бүх өгөгдөл(бүх баганы утга)-ийг харах бол
 > SELECT * FROM table_name;     
Жишээлбэл, SELECT * FROM book;
Мөн тодорхой нөхцөлийг хангах мөрүүдийг WHERE нөөц үг(key word)-ийн тусламжтайгаар шүүж харж болно. 
 > SELECT * FROM table_name WHERE condition; эсвэл       
 > SELECT col1, col2, ..., colM FROM table_name WHERE condition;
    condition: ямар нэгэн логик нөхцөл. Энгийн байх албагүй, логик холбоосууд(AND, OR)-аар холбогдсон нийлмэл бүтэцтэй байж болно.
Жишээлбэл, SELECT * FROM book WHERE author='Nyambaa';
SELECT name, author FROM book WHERE year > '2000-01-01';


    Table-ийг UPDATE хийх (өгөгдлүүдийг өөрчлөх)
    Table-д оруулсан утга буюу байгаа утгыг засах(өөрчлөх) тохиолдол олонтаа тохиолддог. Үүнийг UPDATE коммандын тусламжтайгаар гүйцэтгэнэ. Формат нь
 > UPDATE table_name SET column_name=value WHERE condition;
Энэ нь table_name гэсэн table-ийн column_name нэртэй баганы утга нь condition нөхцөлийг хангах бол тухайн утгыг value утгатай болгон өөрчилнө гэсэн үг болгон өөрчилнө гэсэн үг. Жишээлбэл,
 > UPDATE book SET author='Sh.Nyambaa' WHERE name='Java2';


    Table-ээс өгөгдөл устгах
    Table-ээс өгөгдөл устгахдаа DELETE коммандыг хэрэглэнэ. Форат нь
 > DELETE FROM table_name WHERE conditon;
Энэ нь table_name нэртэй table-ийн condition нөхцөлийг хангах мөрүүдийг устгана гэсэн үг.
Жишээлбэл, 
DELETE FROM book WHERE author='Nyambaa' AND name='Java2';
Энэ жишээний хувьд book table-ийн зохиогчийн нэр нь Nyambaa, номын нэр нь Java2 гэсэн 2 нөхцөлийг зэрэг хангах мөрүүдийг устгана.


Nice хичээл, ном, tutorial-ууд:








5 comments:

  1. bayrlalaa heregtei hicheel bn.

    ReplyDelete
  2. hi tanaas asuuh zuunduu yum bna!
    1. Olon fail group-d ӨС-г хэрхэн хуваах вэ?
    2. Trigger үүсгэх
    -if update ашигласан trigger үүсгэх
    3. Stored procedure үүсгэх
    - дотроо stored procedure агуулсан stored procedure үүсгэх
    - xp_cmdshell stored procedure-г ажиллуулан үзэн, үр дүнг C# дээр харуулах
    4. ӨС-г нөөцлөх (backup), буцааж сэргээх (restore)
    5. Job amd ALTER ашиглах
    6. Linked server үүсгэх
    - Local server-c linked server дэх stored procedure руу ханд
    7. Аль нэг хүснэгтийн багана дээр индесклэлт хий
    - Unique
    - Conposite
    - Fill factor болон PAD-INDEX-уудыг суулгаж индеслэлтэнд ашигла
    8. SQL сервэрийг гар аргаар суулгах (setup файл ашиглахгүй)

    ReplyDelete
  3. Заавал хариу бичээрэй

    ReplyDelete
  4. www.mysql.com
    www.java2s.com
    Эдгээр сайтуудад бүгд байгаа. Бүр ойлгомжгүй зүйл байвал khairosh_coder@yahoo.com

    ReplyDelete