Sunday, September 18, 2011

SQL-ийн синтаксис

Өгөгдлийн сангийн хүснэгтүүд - Database Tables
Өгөгдлийн сан нь ихэнхдээ нэг болон хэд хэдэн хүснэгт агуулсан байдаг. Хүснэгт бүр нь нэртэй байна (Ж, "Student", "Book", г.м). Хүснэгт нь бичлэг(мөр)-үүд агуулдаг.
Жишээ. "Student" хүснэгт

ID

LastName

FirstName

Address

1

Дорж

Бат

БЗ-3-10

2

Дэлгэр

Дулмаа

СБ-3-7

3

Баасан

Солонго

СО-4-32


Дээрхи хүснэгт нь 3 мөр(бичлэг), 4 баганатай (ID, LastName, FirstName, Address) байна.

SQL үйлдлүүд - SQL Statements
Өгөгдлийн сан дээр ямарваа үзэгдлийг SQL үйлдлүүдийн тусламжтайгаар гүйцэтгэдэг. Жишээлбэл, дээрхи "Student" хүснэгтийн бүх өгөгдлийг харах үйлдэл нь дараах байдалтай байна.
SELECT * FROM Student

- SQL нь том жижиг үсэг ялгадаггүй (Not case sensitive)
Зарим өгөгдлийн сан удирдах систем дээр SQL үйлдлийн дараа ; (цэг таслал) тавихыг шаарддаг. Ж, MySQL. SQL SERVER, MS ACCESS-т шаардлагагүй.

DML ба DDL
SQL-ийг дотор нь DML(Data Manipulation Language - Өгөгдөл удирдах хэл), DDL(Data Definition Language - Өгөгдөл тодорохойлох хэл) гэж 2 ангилж болно.

Куэринүүд (Query) болон өөрчлөх, шинэчлэх коммандууд нь DML-д орно. Үүнд:
- SELECT - Өгөгдлийн сангаас өгөгдөл сонгож харуулах
- UPDATE - Өгөгдлийн сангийн өгөгдлүүдийг өөрчилж шинэчлэх
- DELETE - Өгөгдлийн сангаас өгөгдөл устгах
- INSERT INTO - Өгөгдлийн санд шинэ өгөгдөл оруулах

DDL нь өгөгдлийн сан, өгөгдлийн сангийн хүснэгт үүсгэх болон устгах, түүнчлэн индекс(түлхүүр) тодорхойлох, хүснэгтүүдийн хооронд холбоос үүсгэх
зэргээс бүрддэг. Хамгийн их хэрэглэгддэг DDL-үүд:
- CREATE DATABASE - шинэ өгөгдлийн сан үүсгэх
- ALTER DATABASE - Үүсгэгдсэн өгөгдлийн санг өөрчилж засах
- CREATE TABLE - Шинэ хүснэгт үүсгэх
- ALTER TABLE - Үүсгэгдсэн хүснэгтийг өөрчилж засах
- DROP TABLE - Хүснэгт устгах
- CREATE INDEX - Индекс үүсгэх
- DROP INDEX - Индекс устгах

No comments:

Post a Comment