Saturday, September 24, 2011

SELECT, WHERE, AND, OR, ORDER BY

SQL SELECT Statement - SQL SELECT үйлдэл

SELECT үйлдэл нь Өгөгдлийн сангийн өгөгдлүүдийг сонгож харахад хэрэглэгдэнэ.
Үр дүн нь үр дүнгийн хүснэгтэнд хадгалагдах бөгөөд түүнийг result-set (Үр дүнгийн олонлог) гэж нэрлэдэг.

Формат
1. SELECT баганы_нэр(-үүд) FROM хүснэгтийн_нэр
2. SELECT * FROM хүснэгтийн_нэр

Жишээ.
SELECT LastName, FirstName FROM Student

SELECT * FROM Student
* тавьсанаар хүснэгтийн бүх бичлэгийн харуулна.

SELECT DISTINCT үйлдэл

Хүснэгтэнд зарим баганууд давхардсан (ижил) утга агуулсан байдаг. Хэрэв тийм хүснэгтээс ялгаатай утгуудыг сонгож харах шаардлагатай бол DISTINCT үйлдлийг ашигладаг. (Distinct - Ялгаатай)

Формат
SELECT DISTINCT баганы_нэр(-үүд)
FROM хүснэгтийн_нэр

WHERE түлхүүр үг

WHERE түлхүүр үг нь бичлэг(өгөгдөл)-үүдийг тодорхой нөхцөлийн дагуу шүүж харуулна.

Формат
SELECT баганы_нэр(-үүд)
FROM хүснэгтийн_нэр
WHERE нөхцөл

Жишээлбэл, "Student" Хүснэгтээс "СБ-3-7" гэсэн хаягтай сурагчдыг сонгож харъя.
SELECT * FROM Student WHERE Address = 'СБ-3-7'

Текстэн болон огноон төрлийн утгын 2 талд нь дан кавычка('') тавигдана.

Жишээ. "Student" хүснэгт нь төрсөн огноо гэсэн огноон(Datetime) төрөлтэй баганатай байг. 1992.05.05-нд төрсөн оуютнуудыг харахдаа:
SELECT * FROM Student WHERE BirthDate = '1992.05.05'

WHERE үйлдэлтэй хамт хэрэглэгддэг операторууд


=

Тэнцүү

<>

Ялгаатай

>

Эрс их

<

Эрс бага

>=

Их буюу тэнцүү

<=

Бага буюу тэнцүү

BETWEEN

Хооронд

LIKE

Тухайн багана тухайн дэд мөр(текст)-ийг агуулсан эсэх

IN

Тухайн элемент(утга) бүлэг элемэнт(олонлог) дотор агуулагдсан эсэх


AND ба OR операторууд

AND нь логик үржүүлэх оператор бөгөөд AND-ээр холбогдсон 2 нөхцөл хоёулаа үнэн үед нөхцөл үнэн байна. Харин OR оператор нь логик нэмэх үйлдэл бөгөөд аль нэг нөхцөл үнэн байхад логик илэрхийллийн утга үнэн байна.

Ж.
1. SELECT * FROM Book WHERE Year = 2000 AND Author = 'Garmaa'
2000 онд бичигдсэн зохиогчийн нэр нь Garmaa байх номуудыг харуулна.
2. SELECT FirstName, LastName FROM Student WHERE Address LIKE '%БЗ%' OR Address LIKE '%БГ%'
Хаяг(Address)-ийн утга нь БЗ болон БГ гэсэн хэсэг агуулсан оюутнуудын нэр, овогийг харуулна.

ORDER BY түлхүүр үг

ORDER BY түлхүүр үг нь result-set(тодорхой бүлэг өгөгдлүүд)-ийг тодорхой баганаар эрэмбэлж харуулна. ORDERY BY нь ердийн үед өсөхөөр эрэмбэлж харуулна. Буурахаар эрэмбэлэхээр бол DESC түлхүүр үгийг нэмж бичинэ. Харин өсөхөөр эрэмбэлэхдээ ASC түлхүүр үгийг нэмж бичсэн ч болно.

Формат
SELECT баганы_нэр(-үүд) FROM хүснэгтийн_нэр ORDER BY баганы_нэр ASC|DESC

Жишээ.
1. SELECT * FROM Student ORDER BY FirstName
2. SELECT FROM Name, Author, Year FROM Book ORDER BY Year DESC
Эхний тохиолдолд "Student" хүснэгтийн бүх өгөгдлийг оюутны нэр буюу FirstName баганаар өсөхөөр эрэмбэлж харуулна, хоёрдох тохиолдолд "Book" хүснэгтйин Name(Номын нэр), Author(Зохиогч), Year(он) багануудыг Year баганы утга буурах байдлаар эрэмбэлэн харуулна.

2 comments:

  1. bayrlalaa ystoi heregtei medee bn
    ushuu ihiig oruulaarai ajiliin amjilt husey

    aa bas tanitai holbogdoh hereg bna bolomjtoi bol add hiigeerei bold247@yahoo.com

    ReplyDelete
  2. Casino - Dr.Mcd.com
    Casino 공주 출장샵 - Discover the 하남 출장샵 excitement of 김제 출장마사지 real Vegas casino gaming! Casino - A great 부산광역 출장샵 place to play 천안 출장샵 and win real money in your favorite slots and table games.

    ReplyDelete