Wednesday, February 23, 2011

Олон Yahoo! Messenger зэрэг ажиллуулах

Yahoo хэрэглэдэг ихэнх хүмүүс 2-оос доошгүй ID-тай байдаг. Учир нь Public & Private эсвэл Family & Private эсвэл тодорхой Permission-тэй, мөн пракцтай холбоотой байж болох юм. Үүнтэй холбоотой заримдаа хэд хэдэн Messenger-ийг зэрэг ажиллуулах шаардлага гарна. Yahoo! Messenger 1 компьютерт default-оороо ганц ширхэг л нээгдэнэ. Олон нээгддэг болгох маш амархан. Уг нь мессенжер ашигладаг хүн болгон л үүнийг чаддаг байх гэж боддог байлаа. Гэвч үгүй юм байна (Тийм болгоод өгөөч гэсэн request нэг биш удаа ирлээ :)). Олон юм нуршилгүй яаж гэдгийг тайлбарлъя.
1. Start -> All Programs -> Accessories -> Run эсвэл Windows + R.
2. Гарч ирсэн Run цонхны Open талбарт regedit гэж бичээд OK.
3. HKEY_CURRENT_USER -> Software -> yahoo -> pager -> Test.
4. Test дээр баруун клик -> New DWORD (...) Value -> Нэрийг нь Plural гэж өгнө.
5. Plural дээр Right Click (хулганы барууны точийг нь дар) -> Modify -> Value Data дээрхи утгыг 1 болгоно. (Default утга нь 0 байдаг.) Ингээд боллоо.
Энэ арай ядаргаатай санагдаж байна уу? Тэгвэл энэ register файлыг татаж аваад л уншуулчих. (Цаад үйлдэл нь яг адилхан.)


No comments:

Post a Comment