Saturday, January 29, 2011

BitTorrent ашиглаж хүссэнээ тат

Кино, програм гэх мэт том хэмжээний файлууд ихэнхдээ нэтээс олддоггүй эсвэл үнэтэй байдаг. Харин BitTorrent-оор юу л бол юуг зүгээр л татчина.
BitTorrent гэж юу вэ?
Энгийнээр бусад компьютерүүдээс идэвхтэй байгаа файлуудыг татдаг үнэгүй програм гэж ойлгож болно. Одоо дэлхий дээр 160-аад сая клиент компьютерт суулгагдан ажиллаж байна. Энэ бүх компьютер дээр байгаа файлуудыг татах боломжтой гэсэн үг. Өөрөөр хэлбэл, BitTorrent нь peer-to-peer протокол буюу download, upload хоёр зэрэг хийгдэнэ. Гэхдээ санаа зоволтгүй, таны компьютерт байгаа бүх файлыг татаж авах боломжгүй л дээ. Зөвхөн Torrent-оор татсаныг л таны торрент идэвхтэй ажиллаж байгаа үед бусад хэрэглэгчид татаж болно.
Windows, Mac, Linux үйлдлийн системүүдийн аль аль нь дээр ажиллана.
Яаж ажиллуулах вэ?
1. БитТоррентийг эндээс үнэгүй татан авч суулгаарай.
2. torrentz.com сайт руу ороорой.
3. Хайх талбарт нь татмаар байгаа юмныхаа нэрийг нь бичээрэй.
4. Хамгийн дээд талд нь Sponsored Links гэсэн дөрвөн холбоос гарч ирнэ, энэ биш шүү. Доод талд нь байгаа холбосуудаас хэрэгтэй нь сонгоорой. Холбоосуудын ард ямар төрлийн файл гэдэг нь харагдана. Жишээлбэл, movies divx xvid video гэх мэт.
5. Ахиад олон холбоостой хуудас гарч ирнэ. Эндээс аль нэгийг нь сонгоорой. Жишээлбэл, torrentdownloads.net-ийг. Гарч ирсэн хуудасны шар номын зурагтай DOWNLOAD TORRENT дээр нь дарж, TORRENT файлыг татаж авна. Уг файлыг BitTorrent програмаар нээнэ. Тэгээд Ок. Татсан файл Downloads фолдерт хадгалагдана.
Ингээд хүссэн юмаа татааад байгаарай, амжилт!

2 comments: