Гар утасны аппликэйшн, тоглоом нтр хийх үнэн урамтай шүү. Ялангуяа тоглоом хийхдээ тооцоолол их шаардлагатай болохоор залхахын аргагүй юм.
Гэнэт санаанд орж ирээд энэ тоглоомыг хийлээ. Татаж авбал аваарай. Тийм ч лаг гоё тоглоом биш ч гэсэн залхмааргүй. Угаасаа үнэгүй өгч байгаа юм чинь хэн хэнд ч алдах юм байхгүй :D.
Нэрийг нь Бөмбөлөг Нураагч гэдэг юм. Windows үйлдлийн системтэй smart phone болгонд байдаг. Симбиантайд нь байдаг эсэхийг нь сайн мэдэхгүй байна. Магадгүй байдаг л байх. Би лав харж байгаагүй.
Тоглоомын талаар жаахан тайлбар хийе.
Үндсэн санаа нь ижил өнгийн бөмбөлөгүүдийг нурааж оноо авах. Оноог нурж буй бөмбөлөгийн тоо * (нурж буй бөмбөлөгийн тоо - 1) гэсэн дүрмээр өгнө. Энэ нь аль болох олон бөмбөлөгийг нэг дор нураавал бага багаар нурааснаас хамаагүй илүү оноо авна гэсэн үг.
Тоглоом гурван түвшинтэй.
1. Энгий
2. Үргэлжилсэн
3. ++ Үргэлжилсэн.
Бүгдийг нь тайлбарлаад ч яахав, тоглож байж үзнэ биз. Тоглоомын түвшинг Тохиргоо руу нь орж тохируулна. Топ оноо нь хадгалагддаг ба Топ руу орж харж болно.
Цаашдаа олон тоглоом хийнэ дээ!
Жич: Бие даалт ч юм уу курсын ажилдаа соорсыг нь авч ашиглаж болно. Тайлан бичиж өгнө. Гэхдээ үнэгүй биш :D.
Гоё тоглоом болжээ. Баярлалаа!
ReplyDelete