Компьютер бол мэдээллийг асар өндөр хурдаар боловсруулдаг програмчлагдагч электрон машин юм. Ө.х компьютер нь ямар нэгэн зорилгоор оруулсан мэдээллийг тэр зорилгынх нь дагуу хувирган өөрчилж, өөр мэдээлэл болгоно гэсэн үг. Боловсруулах гэж буй мэдээллийг өгөгдөл (data), бодлого (task) эсвэл асуудал (problem) харин боловсруулагдаж гарсан мэдээллийг харгалзан үр дүн (result), бодлого бодох эсвэл асуудал шийдвэрлэх (problem solving) гэх мэтээр хэлнэ.Хүн мэдрэхүйн эрхтнүүдээрээ мэдээллийг гадаад ертөнцтэй солилцож, уураг тархиараа боловсруулдгийн адил комьютер нь мэдээллийг оролт, гаралтын хэрэгслүүдээрээ гадаад ертөнцтэй солилцож, төв процессороороо боловсруулдаг.
Гэвч хүн, компьютерийн хооронд асар том ялгаа бий. Хүн оюун ухаантай учраас мэдээлэл боловсруулах үйл явцаа 100% өөрийн дур зоригоороо удирдан хэрэгжүүлдэг. Хүсвэл болино, хүсвэл үргэлжлүүлнэ. Харин компьютер бол оюун ухаангүй учраас өөрийн дур зориг гэж байхгүй, мэдээллийг зөвхөн хүний өгсөн зааврын(instruction) дагуу боловсруулдаг буюу хүн бол заавр(даалгаврыг)-ыг төлөвлөгч, компьютер бол зааврыг гүйцэтгэгч юм.
Компьютер яаж ажилладаг вэ?
Компьютерийн мэдээлэл боловсруулах үйл ажиллагаа нь дотор талын логик элементүүдэд (схемүүдэд) өгөгдсөн хүчдлүүдээр зохицуулагддаг. Логик элемент нь “Асалттай” ба “Унтраалттай” (“Үнэн” ба “Худал” буюу “Хүчдэл байна” ба “Хүчдэл байхгүй”) гэсэн хоёр тогтвортой логик төлвийн аль нэгэнд оршдог. Ө.х, компьютер хоёр ялгаатай төлвийг л мэдэрдэг. Тиймээс компьютерт орж буй аливаа мэдээлэл нь ийм хоёр ялгаатай төлвүүдийн комбинаци(хослол)-аар, ө.х логик элементүүдийн дарааллаар дүрслэгдэх ёстой болно. Эс тэгвээс компьютер тухайн мэдээллийг ойлгохгүй. Энэ бол компьютерийн мэддэг “төрөлх хэл” бөгөөд үүнийг машины хэл (machine language) гэдэг. Хүн логик элементүүдийн төлвийг тоогоор дүрсэлж ойлгоно. Тухайлбал, “Асаалттай” төлвийг “1”, “Унтраалттай” төлвийг “0”-ээр кодлоно. Ө.х хүний хувьд машины хэл гэдэг нь ...01110010... гэсэн тоон дараалал байдаг ба харин компьютерийн хувьд цахилгаан дохионуудын дараалал байна.
Машины хэл нь удрьдчилан тодоройлогдсон бүлэг командуудаас тогтдог. Эдгээр командуудыг машины командууд (machine commands) гэнэ. Урьдчилан тодорхойлогдсон гэдэг нь команд бүр өөрийн гэсэн тоон кодтой гэсэн үг юм. Энэ кодоороо санах ойд хадгалагдаж байдаг. Өөр өөр төрлийн компьютерийн машины командууд, машины хэлнүүд нь өөр өөр байдаг.
BAYARLAA ENE MEDEELEL HICHEELD MAANI MASH IH TUS BOLLOO GOY MEDEELEL BNA
ReplyDeletebayrlaa mash ih...
ReplyDelete