Wednesday, October 20, 2010

Намайг үнэхээр орхиод явлаа гэж үү?!

Программист хүний хувьд файлуудаас нь илүү нандин, үнэтэй зүйл гэж байхгүй байх. Миний хувьд лав тийм. Project-үүд алт, class-ууд мөнгө шиг л... JAR, EXE, SQL файл гээд бүгд эрдэнэсүүд. Манай улсд ч IT сайн хөгжөөгүй болохоор хүмүүс сайн ойлгохгүй л байх. Файлын үнэ цэнэ байтугай программист гэж ямар мэргэжилтэн, юу хийдгийг нь мэддэг хүн ч ховор бололтой. Хөдөө орон нутгийн малчдыг бүү хэл хотын оюутнууд, сэхээтнүүд хүртэл программист гэж юу юм, юу хийдэг юм бэ? гэж асуугаад байдаг нь гутармаар ч юм шиг. Ихэнх хүмүүсийн төсөөлөлд программист гэхээр Word-ист, Excel-ист, Photoshop-ист эсвэл компьютерийн засварчин мэт дүр зураг байдаг. Надаас олон хүн яг ингэж асуудаг. Би ойлгуулах гээд хичнээн хичээдэг ч ямар ч үр дүн гардаггүй. Би ажлаасаа голдуу 8, 9 гэж харьдаг юм л даа. Хүмүүс тэгээд "Ийм орой болтол юу хийдэг юм бэ, бичих юм(Word, Excle дээр) тийм их байгаа юм уу?" гэж асуухаар ямар их уур хүрдэг гээч. Хэлэх үг ч олддоггүй. Би мэргэжилдээ, бас ажилдаа маш их дуртай болохоор ч юм уу, надад энэ хорвоод программистаас сайн мэргэжил байхгүй юм шиг санагддаг. Их ажиллана, ачаалал ихтэй, ажлаа амждаггүй, гэр бүл, найз нөхөддөө цаг гаргаж чадахгүй, цалин ч их биш, гэхдээ л би ажилдаа хайртай. Ингэхэд миний ажил танд уйтгартай, хийхээргүй муу ажил мэт санагдсан уу? Огт үгүй шүү. Давуу тал нь бүр ч их. Сайхан хамт олон, тохитой орчин, юм сурах боломж, ажлын кайф гээд л...
Бичих гэж байсан сэдвээсээ бүр холдоод явчихжээ. Устсан файлдаа буцаад оръё. Өчигдөр нэг бүтэлгүй өдөр байлаа. Ер нь миний хувьд зарим өдрүүд тэр чигээрээ бүтэлгүй байдаг. Гэхдээ Exception шиг хааяа л тохиолддог байсан юм даг. Сүүлийн үед харин бүтэлгүйдлийн цикль хурдан давтагдаад ч байх шиг. Хамаг бие даалт, курсын ажил, дадлагын тайлан, хичээллүүд, ном лекцүүд, дуу, кино клип, бусад цуглуулсан материалууд, хөгжүүлэлт хийгдэж байгаа программууд гээд л бүх юмаа устгуулчлаа. Хугацаа нь дөхөж байгаа маш чухал нэгэн Project бас бусад найзуудын хамт хорвоогийн мөнх бусыг үзүүллээ. Тэрээр компаний Project учраас намайг, миний ажлыг, миний файлуудыг хамгийн сайн ойлгодог хүнд албаар устгуулсанд хичнээн хармсаад ч буцаж ирэхгүй болохоор шөнөжингөө сууж арай гэж дөхүүллээ. Харин одоо нойр хүрээд ажлаа түр завсарлуулаад тэмдэглэл хөтөлж сууна. Эцэст нь хэлэхэд энийг хэнд ч биш зөвхөн өөртөө л зориулж бичлээ.

9 comments:

  1. Хийсэн юмаа устгах ч Хэцүү шүү. Болж өгвөл DVD-н дээр бичээд байвал арай найдвартай.

    ReplyDelete
  2. Харин тийм ээ. Одоо л ухаарлаа гэж.

    ReplyDelete
  3. kk estoi hund garz boljee bi bas d diskee formatlaad balarsan shde ug ni flashaa formatlah gej l bsan ym teed galit daragdaad shunujingoo uilj bilee gehgui yu kkk

    ReplyDelete
  4. ер нь бичгийн цаасан дээр бичээд хадгалсан дээр байхаа доороос нь гарын үсэг зураад л ккккккккккккккккк

    ReplyDelete
  5. Shinarbek guai ta mon yariv aa!

    ReplyDelete
  6. Хэн устгацан юм бэ? өөртөө зориулаад байхдаа яахав дээ. Folder lock ашиглаачээ. харин С дискээ цоожилчив.

    ReplyDelete
  7. Sain share deer share leed yvbal deer bdiimaa dvd nd bichihleer bas l dahin dahin shinechleh gj bas boon yrshig bolno sht

    ReplyDelete
  8. Ern Zoobriin hardnd huulj abbal yamr bee ain

    ReplyDelete
  9. cheap tramadol online buy tramadol in australia - buy ultram 200mg

    ReplyDelete