Tuesday, October 16, 2012

EngMon Android хувилбар (EngMon for android phones)

Hi guys!

2 жилийн өмнө та бүхэнд Symbian үйлдлийн системтэй гар утсанд зориулагдсан EngMon толь бичгээ хөгжүүлж хүргэж байсан билээ. Энэ удаад уг толь бичгийн Android хувилбарыг нь хүргэж байна. Мэдээж Symbian хувилбараасаа илүү боловсронгуй болсон. Мөн Г.Алтангэрэлийн толь бичиг + Mart толь бичгийн үгийн сантай болгосон. Хайлтаар эхлээд Алтангэрэл, дараа нь Мартын илэрц цувраад л гараад ирнэ гэсэн үг. Мартаас юу ч хулгайлаагүй л дээ, хулгайлъя гэсэн ч угаасаа инкриптлэсэн байдаг юм. Уул нь Монол - Англи олчихмоор л байсан. Бүр мартыг зохиогдохоос нь өмнө надад яаж яваад ирснийг бүү мэд нэг сан байдаг байсан юм. Харьцуулж үзсэн чинь Марттай яг адилхан байна лээ. Юу нуршаад явчив аа :). Доорхи линк дээр дарж татаж аваарай (Үргэлжлэл дээр дарвал гараад ирдийн линк нь). Түр шээрлэсэн байгаа шүү. Удахгүй 25$, олон улсын карттай болохоор Playstore(Android market) дээр тавина аа :).